Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлагын бодлого

Байгууллагын бүхий л үйл ажиллагааг нийгмийн сайн сайхан болоод тогтвортой хөгжлийг хангахад чиглүүлж, ил тод нээлттэй байхаас гадна улс орныхоо нийгэм, эдийн засгийн ирээдүйн чиг хандлага, хөгжилд нийцсэн байгаль орчин ба хүн-нийгэмд ээлтэй ногоон хөгжлийн бодлогыг түгээн дэлгэрүүлэгч, хэрэгжүүлэгч байгууллага байж , тухайн үзэл баримтлалыг нийг эм олон нийт эд сурталчлан төлөвшүүлж оролцогч талуудынхаа өмнө хүлээсэн үүргээ чандлан биелүүлж урт хугацааны харилцан ашигтай харилцааг эрхэмлэн ажиллана.

Нийгмийн хариуцлагын хүрээнд

  • Монголын Рок Попын хамтлаг дуучдыг дэмжин ажиллаж, олон улсын тэмцээн уралдаанд оролцоход нь дэмжлэг үзүүлдэг билээ.
  • Түүнчлэн улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргаж яваа загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалын бие даасан загварын шоуг 3 жил ивээн тэтгэсэн.
  • Нийгэмд үүссэн сөрөг хандлагыг багасгаж, гэрэл гэгээг түгээх зорилготой “Нэгэн аз жаргал” 10 ангит богино хэмжээний уран сайхны киног 100% ивээн тэтгэж дэмжин ажилласан юм.
  • Дэлхийд нэрээ цуурайтуулж буй “THE HU” хамтлагийг ивээн тэтгэж, дэлхийн тавцанд гарахад нь дэмжив.
  • Дорноговь аймагт байрлах Хамрын хийдийн их бүтээн байгуулалтын ажилд оролцон 100% компанийн хөрөнгөөр “Цогчин” дуганыг бүтээж, мод тарьсан.
  • Төв Гандантэгчэнлин хийдэд 21 дарь эхийг бүтээхэд хандив өргөв.
  • NCD группийн 20 жилийн ойн хүрээнд Монголд төдийгүй дэлхийд цор ганц үлдсэн архитекторын соёлын хосгүй өвд тооцогддог Амарбаясгалант хийдийн цогчин дуганы гэрэлтүүлгийн болон гадна талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж байна.

ҮЕРИЙН УСНЫ ХАМГААЛАЛТЫН БАЙГУУЛАМЖ
Богд-Хан уул, Туул гол орчмын хүн амын суурьшлын бүсийг бүхэлд нь гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор төмөр  бетон хийцлэл бүхий үерийн усны хамгаалалтын далан бүтээн байгуулав.

“ДЭЛБЭЭ” ЦЭЦЭРЛЭГ
Төв аймгийн Баян суманд 65 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг 2 сарын хугацаанд 100% компанийн хөрөнгө оруулалтаар байгуулж 2014 оны хичээлийн жилийн өмнө  хүлээлгэн өгсөн.

“ЭРДЭМ ТӨВ” АСРАМЖИЙН ГАЗАР
Нийгмийн зорилтот бүлэгт туслах аян өрнүүлэх, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үүднээс 2019 онд Сонгинохайрхан дүүрэгт байрлах хүүхдийн асрамжийн газрыг тохижуулах ажлыг гүйцэтгэн,хүүхэд бүрд 100,000 төгрөгийн хадгаламжийн дэвтэр нээж өгсөн юм.

ТУСГАЙ ОЛИМПЫН НААДАМ
Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохион байгуулагдсан 15 дахь удаагийн тусгай Олимпын наадамд амжилттай оролцсон хөл бөмбөгийн баг тамирчдыг ивээн тэтгэж дэмжлэг үзүүлэв.

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ ДАХЬ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
NCD групп 20 жилийнхээ ойн хүрээнд Ховд аймгийн Булган суманд 234 м2 бүхий 16 өрөөтэй эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан өрхийн эрүүл мэндийн төвийг өөрсдийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад хүлээлгэн өгөв.

Их спортыг дэмжигч NCD GROUP спортыг хөгжүүлэх, эрүүл  амьдралын хэв маягийг нийгэмд төлөвшүүлэх үүднээс олон  тооны ажлыг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал: 
• Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын шууд дамжуулалтын “Алтан түнш”
• 12 дахь удаагийн хөл бөмбөгийн “Дуулиан-2020” тэмцээний “Мөнгөн түнш”
• Үндэсний дээд лигийн хөл бөмбөгийн “SP FALKONS”  клубийн ерөнхий ивээн тэтгэгч
• 40-өөс дээш насны ахмадын хөл бөмбөгийн лигийн ивээн тэтгэгч
• Эрүүл амьдралын хэв маягийг уриалах, багийн спортыг дэмжих зорилгоор нийгмийн хариуцлагатай 32 бизнесийн  байгууллагын 350 гаруй ажилтнуудын дундах хөл бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэж, зохион байгуулсан.
• 2008, 2016 оны Олимпын Жүдо бөхийн төрөлд амжилттай  оролцож алт, мөнгөн медаль хүртсэн тамирчдыг ивээн тэтгэж цаашдын олон улсын тэмцээн уралдаанд Монгол 
Улсынхаа нэрийг гаргахад нь дэмжлэг үзүүлсэн. 
• МҮОХ-ын барилгын засал, шинэчлэлийн ажлыг 100% компанийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн.
• 53-р сургуулийн сурагч, өсвөрийн шилдэг шатарчин  Э.Энхрийг сурагчдын Дэлхийн шатрын аварга шалгаруулах  тэмцээнд оролцоход нь ивээн тэтгэсэн бөгөөд тэрээр охидын 11 насны ангилалд түрүүлэн алтан медалийн эзэн болов.
• Шидокан Каратэгийн Дэлхийн аварга шалгаруулах 35 дахь удаагийн тэмцээнд үндэсний шигшээ багийг ивээн тэтгэсэн бөгөөд тамирчид маань 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн.

 

Туул голын хөвөө, Богд-Хан уул, Хамрын хийд, Баянголын ам болон  хэрэгжүүлж буй төслүүдийн хүрээнд нийт 180,000 мод, бут, сөөг тарьж  ургуулан, 100,000 мкв талбайд зүлэгжүүлэлтийн ажил хийгээд байна. Мөн 1 жилд 500,000 мод үржүүлэх хүчин чадал бүхий мод үржүүлгийн  газрыг АНУ-ын технологи болох хамгаалагдсан үндэсний системийн / protected power roof system/ зарчмаар хэрэгжүүлэн ажиллаж байна.