Бид ногоон хөгжлийн үзэл баримтлалыг бизнесийнхээ чиглэл болгон экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэсэн ногоон үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэн, ногоон орчин болоод байгалийг бий болгон, эко сэтгэлгээг нийгэмд төлөвшүүлэн улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна.
Тогтвортой хөгжилд суурилан, эрүүл амьдрах орчны үнэ цэнийг бүтээх жишиг бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж байна.
м²
Талбайн бүтээн байгуулалт
м2
Тарьсан мод, зүлэгжүүлсэн талбай
өрх
Ашиглалтанд оруулсан орон сууц
+
Ажилтан (Үндсэн болон гэрээт)

Бид дэлхийн жишигт нийцсэн стандарт, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, тогтвортой хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж байна.


Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, бүтээн байгуулж байна.

OUTSTANDING PROPERTY AWARD
“Байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг хангагч” Casa Da Vinci
2020

GARUDA AWARD
“Шилдэг барилга” Garden City
2019

ASIA PROPERTY AWARDS
“Шилдэг Бүтээн Байгуулагч“ болон “Тогтвортой хөгжлийг дэмжигч, хэрэгжүүлэгч“
2017
ASIA PACIFIC PROPERTY AWARDS
“Таван одтой шилдэг орон сууц” River Garden
2016
BLOOMBERG AWARDS
Шилдэг компани
2015
бидний тухай
Ногоон байгаль, Ногоон барилга, Ногоон нийгэм

“ЭнСи Ди Прекон” ХХК нь 2020 онд байгуулагдсан бөгөөд угсармал төмөр бетон хийцлэлийн үйлдвэрлэлийг орчин үеийн технологи, олон улсын стандартын дагуу хөгжүүлэн ажиллаж байна. Бид даацын болон даацын бус угсармал хавтан, багана, дам нуруу, хучилтын хавтан, суурийн хийцлэл зэрэг төрөл бүрийн төмөр бетон эдлэл үйлдвэрлэдэг.


Гадаад худалдаа, үйлчилгээний менежментийн "Чумуй Хаус" компани нь 2016 оноос эхлэн хэрэглэгчдэд хэрэгцээт худалдаа, үйлчилгээг ойртуулж, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж олон улсын нэр хүндтэй брэндүүдтэй хамтран ажиллаж байна.


Орд гэр” ХХК нь 2018 онд байгуулагдсан ба Монголын уламжлалт нүүдэлчин ахуй соёлыгорчин үеийн амьдралын хэв маягт нийцүүлсэн уламжлал - инновацийг хослуулсан Модулан хийцлэлтэй УГСАРМАЛ ГЭР, экспортод зориулсан сууцны стандартад нийцүүлсэн УЛАМЖЛАЛТ МОНГОЛ ГЭР, модон араг бүтэцтэй ГЕОДЕЗИЙН ДОУМ буюу бөмбөрцөг хэлбэртэй байшин зэргийг хөгжүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.


“One Day Mongolia” ХХК нь 2021 онд үүсгэн байгуулагдсан Монгол үндэсний өв соёлыг үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн чанартай, үнэ цэнтэй бүтээгдэхүүнээр дамжуулан олон улсын зах зээлд таниулан хүргэх зорилготой Монголын соёлын экспортын нэгдсэн платформ юм.


Land & Roots компани нь 2025 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ойжуулалтыг дэмжих зорилготой мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь хүлэмж болон задгай талбайд үр, үрсэлгээгээр мод, бут, сөөг тарьж бойжуулан, ойжуулалт болон нөхөн сэргээлтийн төсөл, хөтөлбөрүүдэд нийлүүлэн ажиллаж байна.
