Хотхон нь нийт 6 га газрыг хамран байрлах бөгөөд нийтийн эзэмшлийн талбай нь 4 өөр хэв маягийн тохижилт бүхий ногоон орчин, гүйлтийн болон дугуйн зам, спорт талбайг төлөвлөсөн. Мөн оршин суугчдынхаа бүхий л хэрэгцээг хангах худалдаа үйлчилгээг хотхон дотроо шийдсэн нь таны гэр бүлдээ зарцуулах алтан цагийг хэмнэж, аз жаргалтай амьдралын тань хором мөч бүрийг уртасгах болно.