NCD GROUP Монголын Үндэсний Олимпийн Хороотой гурван жил хамтран ажиллах гэрээ байгуулан АЛТАН ТҮНШЭЭР өргөмжлөгдлөө.
NCD GROUP Монголын Үндэсний Олимпийн Хороотой гурван жил хамтран ажиллах гэрээ байгуулан АЛТАН ТҮНШЭЭР өргөмжлөгдлөө.
Хамтын ажиллагааны хүрээнд 2002 онд баригдан түүнээс хойш засвар шинэчлэл хийгдээгүй байсан МҮОХ-ны барилгын хуучин өнгө төрхийг сэргээн “Олимпийн алтан медаль”-ийг бэлгэдэж алтлаг шар өнгөөр засаж шинэчлэв. Энэхүү ажлыг NCD GROUP 100 хувь өөрийн хөрөнгөөр буюу 300 сая гаруй төгрөг зарцуулан хийж гүйцэтгэлээ.
МҮОХ нь олимпийн наадам, Олон улсын олимпийн хорооны ивээл дор зохиогдох тив, бүс болон дэлхийн спортын олон төрөлт тэмцээнд Монгол улсыг төлөөлөх онцгой эрхийг эдэлдэг бөгөөд 1964 оноос эхлэн олимпийн наадамд тамирчдаа илгээж байгаа юм.
“NCD GROUP” үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийгэм, олон нийтийг спортоор хичээллэхийг уриалах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх үүднээс хэрэгжүүлсэн төсөл бүр дээрээ спорт талбайг төлөвлөхөөс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд олон талт ажлуудыг зохион байгуулан, хөрөнгө оруулалт хийж байсан бөгөөд заримаас нь дурдвал:
Мөн группийн 200 гаруй гүйцэтгэгч, түнш компаниудын 2000 орчим ажилтан болон үндсэн ажилтнуудынхаа дунд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхийг уриалан, жил бүр олон төрлийн спортын тэмцээнийг зохион байгуулах, ивээн тэтгэх зэргээр спортын салбарыг цаг ямагт дэмжин ажилласаар ирсэн билээ.
Your blog post content here…