Үндэсний тэргүүлэгч судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг MMCG компани Ази номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгууллагуудын чуулга уулзалт "APRC 2023"-ыг “Humanity Leads the Way” буюу “Хүн аливаа бүхний эхлэл” гэсэн уриан дор 2023.10.12-.2023.10.13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж NCD GROUP ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаа.

Тус чуулганд Ази номхон далайн Англи, Австрали, Хятад, Япон, Солонгос, Малайз зэрэг 11 орны 50 гаруй маркетингийн судалгааны агентлагуудын төлөөлөгчид, Монгол Улсаас томоохон бизнесийн байгууллагуудын 800 гаруй бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд зах зээлийн судалгааны Дэлхийн чиг хандлага, дата аналитик дахь хиймэл оюун ухааны хэрэглээ, дижитал худалдан авалтын замнал, зан төлөвийн эдийн засаг ба маркетинг, Хүн төвтэй ко-крэйтив загвар зэрэг өргөн сэдвийн хүрээнд Азийн тод экспертүүд илтгэл тавьж, мэдлэг мэдээллээ хуваалцлаа.
NCD Группийн хувьд хэрэглэгчидтэйгээ илүү ойртох, тэдний хэрэгцээ шаардлагыг ойлгож бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ тогтмол сайжруулах зорилгоор зах зээлийн олон талт судалгааг тогтмол хийж бизнестээ үр ашигтайгаар ашиглахыг зорин ажилладаг бөгөөд үндэсний тэргүүлэгч судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг MMCG компанитай 10 гаруй жил тогтмол хамтран ажиллаж байна.