НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ИНЖЕНЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Ногоон байгууламжийн инженерингийн ажлыг хариуцан ажиллах
  • Холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлж ажлын явц, ажлын гүйцэтгэлд чанарын болон гүйцэтгэлийн хяналт тавих
  • Туслах ажилчдын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохин байгуулж үр дүнг удирдах ажилтнуудад тайлагнах
  • Ногоон байгууламжийн үйл ажиллагаа явуулдаг гүйцэтгэгч компаниудын ажлын явц гүйцэтгэлд хяналт тавих, мод үржүүлгийн талбай, хүлэмж болон бусад төслийн талбайд мод, бут, сөөг, зүлэг тарих ажилд хяналт тавих, мэргэжлийн зөвөлгөө өгөх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Ойн инженер, байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэшил эзэмшсэн
  • Мод сөөг үржүүлэг, ногоон байгууламж үүсгэх, олон наст ургамал тарих, биологийн нөхөн сэргээлт хийх мэдлэгтэй, ур чадвартай, энэ чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай
  • Баримт бичиг боловсруулах чадвартай 
  • Багаар ажиллах, нийтэч, манлайлагч хандлагатай