Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Зах зээлийн болон хэрэглэгчдийн судалгаа хийж, үр дүнд тохирсон бараа бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэх
- Импортоор ирж буй бараа материалын захиалга, татан авалт, тээвэрлэлтийн явцад хяналт тавьж бусад нэгж хэлтэс, удирдлагыг шаардлагатай мэдээллээр ханган ажиллах
- Бараа материалын үнэ болон худалдан авалттай холбоотой тоон мэдээлэл дээр санхүүгийн тооцоолол, дүн шинжилгээ хийх
- Барилга угсралтын ажил болон бусад захиалгат ажилд шаардлагатай бараа материалын болон үнийн судалгааг урьдчилан хийж, хэрэгцээт бараа материалыг дотоодоос болон импортоор цаг хугацаанд нь нийлүүлэх ажлыг удирдан зохион байгуулах
- Гадаад харилцаа, түншийн хамтын ажиллагааг амжилттай зохион байгуулж, хамтрагч үйлдвэрлэгч, нийлүүлэгчдээс чанартай бараа материалыг татан авч хамтын ажиллагааг урт удаан хугацаанд тогтвортой явуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Олон улсын худалдаа, Гадаад харилцаа чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Олон улсын худалдаа, Гадаад харилцаа чиглэлээр 2 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Тоон шинжилгээ, судалгаа, арга зүйн боловсруулалт хийх чадвартай
- Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
- Англи, Хятад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Бие даан оновчтой шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвартай
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах чадвартай