ГЭРЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН

  • Гүйцэтгэх үндсэн үүрэг

    • Компанийн үйл ажиллагаа болон удирдлагын шийдвэрийг үндэслэн хууль тогтоомжид нийцсэн ажил гүйцэтгэх гэрээ, худалдах худалдан авах гэрээ, хамтран ажиллах гэрээ болон бусад төрлийн гэрээний төсөл боловсруулах, эрх зүйн үндэслэлийг хангах
    • Компанийн үйл ажиллагаа дахь Гэрээний менежментийг зохион байгуулах, гүйцэтгэх 
    • Компанийн нэгж, ажилтнуудад гэрээ байгуулахад зөвлөгөө өгөх
    • Гэрээний нэгдсэн бүртгэл хөтлөх

    Ажлын байранд тавигдах шаардлага

    • Хууль, эрх зүйн чиглэлээр гадаад дотоодын их дээд сургууль төгссөн
    • Хуульчаар 2 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
    • Гэрээ боловсруулах, байгуулах хууль эрх зүйн мэдлэгтэй 
    • Багаар ажиллах, дасан зохицох чадвартай