Улаанбаатар хотын хамгийн хурдан хөгжиж буй бүс нутаг

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хамгийн хурдан хөгжиж буй бүс нутгийн нэг бол Яармаг. Хэдхэн жилийн өмнө хүн ам сийрэг, хөгжлийн төвөөс хол байсан энэ бүс нутаг өнөөдөр хурдацтайгаар шинэ хотын өнгө төрхийг бүрдүүлж байна. Яагаад хүмүүс Яармаг руу нүүж эхэлж байна вэ? Энэ асуултад хариулахын тулд Яармагийн хөгжил, ирээдүйн боломжуудыг онцолж байна.

1. Зам, дэд бүтэц эрчимтэй хөгжиж байна

Яармагт хамгийн том өөрчлөлт авчирсан хүчин зүйл бол авто замын бүтээн байгуулалт бөгөөд Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км 6 эгнээ 2 урсгалтай авто зам, Яармагийн шинэ гүүр, Богдхан уулын зам, Хөшигийн хөндийн хурдны зам зэрэг бүтээн байгуулалтууд хийгдсэн. Цаашид хэрэгжихээр төлөвлөгдөж буй авто замын бүтээн байгуулалтууд Улаанбаатар хотын төлөвлөгөөнд тусгагдсан байна. Мөн зам дагаж хөгжлийг илэрхийлж, бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй хэрэгжиж байна. 

Зам, дэд бүтэц

2. Нэгдсэн төлөвлөлт бүхий томоохон хотхон, хорооллуудын бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байна

2017 оноос хойш Яармаг бүс нутагт орон сууц болон хаус төслийн нийлүүлэлт эрчимтэй нэмэгдэж байна. Ингэснээр өрсөлдөөн нэмэгдэж төслүүд хотхондоо сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв, ногоон байгууламж, спорт талбай зэрэг цогц төлөвлөлт хийхийг зорьдог болсон. Мөн тайван тухтай орчин, хүүхдэд ээлтэй төлөвлөлт зэрэг нь залуу гэр бүлүүдийн сонирхлыг татаж байна.

Garden City хаус

3. Худалдаа, үйлчилгээний төвүүд сүндэрлэж байна

Хүн ам нэмэгдэж зах зээл бий болсноор томоохон худалдаа, үйлчилгээний төвүүд ихээр төвлөрч байна. Улаанбаатар хотын дийлэнх иргэдийн үйлчлүүлдэг худалдаа үйлчилгээний томоохон төвүүд, супермаркет болон ресторанууд, эмнэлэг болон эмийн сангууд, улсын болон хувийн сургууль цэцэрлэгүүд, спорт комплексууд, авто дилерүүд зэрэг бүх төрлийн хэрэгцээт худалдаа, үйлчилгээг бүс нутгаасаа авах боломжтой бие даасан бичил хотыг үүсгэж байна. 

4. Чанартай боловсролын хүртээмж нэмэгдэж байна

Энэ бүс нутагт улсын сургууль, цэцэрлэгүүдээс гадна Шинэ Монгол Харумафүжи сургууль, The British School Of Ulaanbaatar, TomYo School Of Ulaanbaatar, Smart International School, The Jet English School, Олонлог Төв сургууль, Гурван Тамир олон улсын сургууль зэрэг чанартай боловсрол эзэмшүүлдэг хувийн сургууль, цэцэрлэгүүд олноор үйл ажиллагаа явуулж байна. Эцэг эхчүүдийн хувьд чанартай боловсрол, хүртээмжтэй байдал чухал байдаг нь Яармаг орчмын бүсийг илүү үнэ цэнтэй болгож байна.

5d7848ce3716111092019090726_550

  1. 5. Үл хөдлөхийн үнэ цэн цаашид ч өсөх төлөвтэй байна

    Хотын төвийн газрын үнэ хэдийн оргилдоо хүрсэн ба томоохон хотхон хороолол бүтээн байгуулах боломж хомс учир энэ үед хөрөнгө оруулалтын шинэ боломж Яармагт төвлөрч байна.

  • Шинэ суурьшлын бүсэд томоохон төслүүд хэрэгжиж байна.

  • Үл хөдлөхийн үнэ цэн цаашид ч тогтвортой өсөх хандлагатай байгаа нь хөрөнгө оруулагч, худалдан авагчдын анхаарал Яармаг руу төвлөрч байна.

Garden city хотхон

Мөн бизнес эрхлэгчдийн хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлж, бизнесээ тэлэх боломж бүхий төвлөрлийн бүс болоод байна. Энэхүү бүс нутаг нь зөвхөн амьдрах орон зай биш, харин ирээдүйн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт, тав тухтай амьдралын хэв маягийг танд санал болгож байна.

Шинэ суурьшлын Яармаг бүсэд нэгдсэн төлөвлөлттэй "GARDEN CITY" ХАУС төсөл захиалга авч байна.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орон сууцны болон хаус төслүүдийг хэрэгжүүлсэн 20 жилийн туршлагатай NCD GROUP-ийн шинэ суурьшлын Яармаг бүсэд амжилттай хэрэгжүүлсэн бүс нутгийнхаа хамгийн том ногоон байгууламжтай, хүүхдэд ээлтэй "GARDEN CITY" төслийн үргэлжлэл болох нийт 6 га талбайд хэрэгжиж буй 199 айлын төвийн дэд бүтцэд холбогдсон ТАУНХАУС-ны хотхон юм. Түүнчлэн хувийн орон зайг чухалчилсан, орчин үеийн амьдралын чиг хандлага, хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх, ирээдүйд үнэ цэн өсөн нэмэгдэх, өөрийн эдэлбэр газартай 114, 135, 158 мкв талбайн сонголт бүхий ТАУНХАУСУУДААС сонголтоо хийж, орон сууцны үнээр ХАУСАНД амьдрах боломжийг санал болгож буйгаар онцлогтой. Уг төсөл нь хотхондоо сургууль цэцэрлэг, хэрэгцээт худалдаа үйлчилгээтэй бөгөөд бусад нийтийн болон нийгмийн үйлчилгээнд алхмын зайд байрлаж байгаагаараа онцлог юм.

Та "GARDEN CITY" ХАУС хотхоны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон, танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл: 7577-7577

Хаяг: ХУД, 23-р хороо НЗДТГ-ын шинэ цогцолборын зүүн талд (Мөнххада шоурүүмийн замын эсрэг талд)