Casa Da Vinci VILLA– Орчин Үеийн Архитектурын Төгс Шийдэл

Casa Da Vinci төсөл нь Арцатын дунд аманд байрлах Монголын хамгийн том нэгдсэн төлөвлөлттэй хаус хотхон юм. Төслийн эхний 17 га талбайд өндөр зэрэглэлийн сингли, твин, таун хаусууд, нийтийн эзэмшлийн орчин, ногоон байгууламж бүхий төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлж, 1, 2-р ээлжийг ашиглалтад оруулсан. 3-р ээлжийг 2025 оны IV улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Төслийн 5 га газарт бид захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн 5 давхар нам орон сууц бүхий Кондо Апартмент болон 4 айлд зориулагдсан Дуплекс Вилла-г цоо шинэ төлөвлөлт, шинэлэг дизайнаар бүтээн байгуулж байна.

Дуплекс Вилла нь өвөрмөц төлөвлөлт, шинэлэг архитектурын шийдэлтэй бөгөөд 4 айлд зориулагдсан хувийн орон зайг хангаж, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлнэ.

Төслийн үндсэн түлхүүр концепц нь оршин суугчдын хувийн орон зайг хүндэтгэх, хүн амын нягтаршлыг зохистой түвшинд хадгалах, шаардлагатай бүх үйлчилгээг хялбар, хүртээмжтэй байлгах явдал юм. Casa Da Vinci нь нэгдсэн төлөвлөлт, дэвшилтэт архитектур, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, орчин үеийн тав тухыг нэг дор хослуулсан цогц төсөл юм.

Casa Da Vinci -Итали хэв маяг

Орчин Үеийн Архитектурын Шинэ Төгс Шийдэл

Casa Da Vinci төслийн 4 давхар вилла сууц нь орчин үеийн төгс төлөвлөлт, шинэлэг загварын шийдэлтэйгээр оршин суугчдад тав тух, хувийн орон зай, байгалийн гэрлийг дээд зэргээр мэдрүүлэхээр бүтээгдсэн. Энэхүү вилла нь дуплекс хаус, пентхаус, апартмент-аас бүрдэх бөгөөд давхар бүрт ердөө 2 айл байрлана. Нэг виллад 4-5 айл байхаар төлөвлөсөн нь нягтаршил багатай, амар тайван орчин бүрдүүлдэгээрээ онцлог юм.

Casa Da Vinci - Villa Сууц

✨ Дуплекс Хаус — Шинэлэг Төлөвлөлт, Саруул Орчин

  • Дуплекс хаус нь 2 давхраас бүрдэх бөгөөд зочны өрөө нь 6.1 метр өндөр таазтай, шалнаас тааз хүртэл саруул том цонхтой. Энэ нь орон зайг цэлгэр харагдуулахаас гадна байгалийн гэрлийг өдөржин хангалттай нэвтрүүлнэ.

  • 1-р давхрын дуплекс хаус: 90 м² хувийн эдэлбэр газар, 31 м² саруул террастай.

  • 3-р давхрын дуплекс хаус: 24 м² террастай, оршин суугчид террас дээрээ гэр бүл, хайртай хүмүүстэйгээ зуны дэлгэр цагийг тав тухтай өнгөрөөх боломжтой.

🌅 Байгалийн Гэрэл ба Харууц
Виллад байрлах бүх айлууд 3 талын цонхтой байхаар төлөвлөгдсөн нь байгалийн гэрлийг өдрийн турш хангалттай хэмжээгээр нэвтрүүлж, хотхоны тохижилт, үзэмжийг тольдох боломжийг олгодог. 

CDV Condo A-1 Interior Ton Think_Page_25_Image_0002 copy

Вилла Интерьер – Классик ба Контемпорари Хослол

Классик контемпорари хэв маяг шингээсэн виллагийн интерьер нь дэгжин атлаа практик байдлыг хослуулсан. Энэхүү загвар нь хэт хүнд биш, хэт энгийн биш бөгөөд байгалийн модон хийцлэл, классик урсгалын элементүүдийг орчин үеийн модерн тавилга, контемпорари чимэглэлтэй төгс зохицуулсан.

NCD Casa duplex interior 11.24_Page_18

  • Суурь өнгө: Гэгээлэг бөгөөд үндсэн натурал өнгүүдийг ашигласан.

  • Өнгөний хувилбар: Оршин суугч өөрийн хүссэнээр нэмэлт өнгийг өөрчлөх, чимэглэл нэмж интерьерээ шинэчлэх боломжтой.

  • Тав тух, уян хатан байдал: Энэхүү интерьер нь ямар ч насны хүн амьдрахад тохиромжтой, амьдралын хэв маягт дасан зохицох уян хатан шийдэлтэй.

Casa Da Vinic- Villa сууц- интерьер

Casa Da Vinci-ийн вилла сууц нь зөвхөн гэрийн тухай ойлголтыг өөрчилж, орчин үеийн тансаг амьдралын шинэ жишгийг тогтоож байна.

Casa Da Vinci – Таны гэр, таны амар амгалан орчин!

Борлуулалтын алба: 7507 5050
ХУД Арцатын ам, Нүхтийн зам дагуу Casa Da Vinci хаус хотхон
 
 {{cta('185213994582')}}