Орчин үеийн амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж, хүмүүс завгүй, эрчимтэй хэв маягт дасан зохицох шаардлага үүссэнээр бидний өдөр тутмын шийдвэр гаргалтад ч асар их нөлөөлж, амьдрах орчноо зөв сонгох нь урьд өмнөхөөс чухал болсон. Амьдрах байраа сонгохоос өмнө амьдралын хэв маягийн хувьсал болон үл хөдлөхийн цэнийг хэрхэн үнэлэх талаарх зөвлөмж мэдээллийг танд хүргэе.Бүтээмжийг нэмэгдүүлж, гэр бүлтэйгээ илүү цагийг өнгөрөөх хэв маяг Өнөөгийн их түгжрэлийн асуудалтай хотуудын оршин суугчид цаг заваа хэмнэхэд илүү анхаарлаа хандуулсаар. Ажил, гэр хоорондын замд өнгөрөөх хугацааг багасгаж бүтээмжийг нэмэгдүүлэхүйц, үйлчилгээ, дэлгүүр, оффис, сургууль зэрэгт алхаал хүрэхүйц, гэр бүлтэйгээ илүү чанартай цагийг өнгөрүүлэхүйц зэрэг давуу талуудыг олгох байршлын сонголтыг илүүд үзэж байна. Мөн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих ногоон орчин хамгаас чухал болоод буй.
Орчин үеийн амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж, хүмүүс завгүй, эрчимтэй хэв маягт дасан зохицох шаардлага үүссэнээр бидний өдөр тутмын шийдвэр гаргалтад ч асар их нөлөөлж, амьдрах орчноо зөв сонгох нь урьд өмнөхөөс чухал болсон. Амьдрах байраа сонгохоос өмнө амьдралын хэв маягийн хувьсал болон үл хөдлөхийн цэнийг хэрхэн үнэлэх талаарх зөвлөмж мэдээллийг танд хүргэе.
Бүтээмжийг нэмэгдүүлж, гэр бүлтэйгээ илүү цагийг өнгөрөөх хэв маяг
Өнөөгийн их түгжрэлийн асуудалтай хотуудын оршин суугчид цаг заваа хэмнэхэд илүү анхаарлаа хандуулсаар. Ажил, гэр хоорондын замд өнгөрөөх хугацааг багасгаж бүтээмжийг нэмэгдүүлэхүйц, үйлчилгээ, дэлгүүр, оффис, сургууль зэрэгт алхаал хүрэхүйц, гэр бүлтэйгээ илүү чанартай цагийг өнгөрүүлэхүйц зэрэг давуу талуудыг олгох байршлын сонголтыг илүүд үзэж байна. Мөн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих ногоон орчин хамгаас чухал болоод буй.
Туршлага бас чанар
Байр бол гэр бүлийн сэтгэл хангалуун байдлын төлөөх үнэ цэнтэй бас зөв хөрөнгө оруулалт байх ёстой. Үл хөдлөхийн төслийн чанар, үзэмж, тав тухыг хамтад нь хослуулж, зөвхөн байр биш чанартай амьдралын хэв маягийг хэрхэн бүтээж буй талаас нь үл хөдлөхийн төсөл хэрэгжүүлэгч компаниудыг үнэлэх шаардлага үүсэж байна. Олон томоохон төсөл хэрэгжүүлсэн туршлагаас гадна бидний нүдэнд үл үзэгдэх далд буй чанарт (цахилгаан, сангийн тоноглолуудын давуу тал, барилгын суурь бүтэц гэх мэт) ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй.
Мэргэжлийн хөрөнгийн менежментийн баталгаа
Таны худалдан авч буй үл хөдлөх хөрөнгийн ирээдүйн үнэ цэн, үргэлжийн арчилгаа, хамгаалалтыг хариуцах мэргэжлийн хөрөнгийн менежментийн компанийг тухайн төсөл хэрэгжүүлэгч хэрхэн анхаарч буйг судлах шаардлагатай. Үүнээс гадна хуулийн дагуу барилга зүгшрүүлэлтийн 1 жил, баталгааны 3 жилийн хугацаандаа өмнөх төслүүддээ хэрхэн анхаарал хандуулж, үйл ажиллагаа, менежментийг нь тогтвортой хариуцаж байсныг мэдэх нь зүйтэй юм шүү.
Гэр бүлийн үнэ цэнэ, бүтээмжит амьдралыг дэмжих сонголт
Амьдрах орчноо зөв сонгох нь зөвхөн танд бус, таны гэр бүлд ч хамаатай шийдвэр юм. Хүүхдүүдийнхээ сургуульд ойр байх, гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийг өнгөрүүлэх орчинд амьдрах нь аз жаргалтай, чанартай хийгээд бүтээмжит амьдралын эхлэл. Гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээг хотхоноосоо хялбар хангах, хүүхдүүдээ аюулгүй орчинд өсөж, хүмүүжих боломжийг бүрдүүлэх, эрүүл хийгээд амьдралын чанарт нийцсэн тав тухтай ногоон орчин бүхий үл хөдлөхийг сонгох нь бидний бүтээмжийг нэмэх орчин үеийн амьдралын шинэ хэв маяг болж байна. NCD GROUP-ийн 10 дахь томоохон төсөл болох их хотын зүрхэнд сүндэрлэх Vega City хотхон нь зөвхөн орон сууц биш, таны гэр бүлийн одоогийн бас ирээдүйн хэрэгцээ шаардлагыг хангаж, удам дамнан өвлөгдөх үнэ цэнтэй хөрөнгө оруулалтыг бий болгохыг зорин бүтээн байгуулагдаж буй.
Туршлага дагасан чанартай хийцлэл, нуур цөөрөм, ногоон байгууламж бүхий 4 улирлыг санагдуулам тохижилттой ээлтэй орчин, хотхоны нэгдсэн төлөвлөлт, өвөрмөц экстерьер, мэргэжлийн хөрөнгийн менежмент, байршлын онцгой давуу талыг шингээсэн төлөвлөлтөөрөө бүс нутагтаа ялгарах Vega City хотхоны 85-200 мкв байруудыг танд санал болгож байна.
Инээд, баяр хөөр цалгисан хайрт гэр бүлээ эрхэмлэх бүтээмжит амьдралын тань хэв маягт зориулав. Дараагийн нийтлэл унших.