Өнөө үед гүйцэтгэх захирлууд амжилтаа бататгаж, тогтвортой оршин тогтнохын тулд уламжлалт зарчмуудыг шинээр өөрчлөн зохион байгуулж байна. Бизнесийн орчны хурдтай өөрчлөлт, технологийн дэвшил, ажилтнуудын эрүүл мэнд, сэтгэл ханамж зэрэг олон талт асуудлуудыг шийдвэрлэхийн тулд гүйцэтгэх захирлууд орчин үеийн шинэлэг стратегийг нэвтрүүлж, удирдлагын арга барилдаа шингээж байна. Тэдгээрээс хамгийн чухал стратегийн 10 арга барил танилцуулах нь.
Өнөө үед гүйцэтгэх захирлууд амжилтаа бататгаж, тогтвортой оршин тогтнохын тулд уламжлалт зарчмуудыг шинээр өөрчлөн зохион байгуулж байна. Бизнесийн орчны хурдтай өөрчлөлт, технологийн дэвшил, ажилтнуудын эрүүл мэнд, сэтгэл ханамж зэрэг олон талт асуудлуудыг шийдвэрлэхийн тулд гүйцэтгэх захирлууд орчин үеийн шинэлэг стратегийг нэвтрүүлж, удирдлагын арга барилдаа шингээж байна. Тэдгээрээс хамгийн чухал стратегийн 10 арга барил танилцуулах нь.
1. Дасан зохицох чадвар, авхаалж самбаа
Өнөөгийн захирлууд тогтмол, нэг хэвийн стратеги нь цаг үеэ өнгөрөөсөн гэдгийг ухамсарлан шинэ нөхцөл байдалд нийцүүлэн уян хатан, хурдан хугацаанд зохицох удирдлагын арга барилыг эрхэмлэснээр байгууллагын бүхий л хэсэгт хэрэгжиж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, дижитал шилжилт зэрэгт тулгарах асуудлуудыг шийдвэрлэхэд дэм болж байна.
2. Зорилгын төлөөх өсөлтийг эрхэмлэх
Зорилгынхоо төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын өрсөлдөх чадвар нь илүү өндөр байдаг. Тиймээс гүйцэтгэх захирлууд үйлчлүүлэгчдэд төдийгүй ажилтнуудад чиглэн ажиллахыг хичээж байна. Ингэснээр ажилтнуудын урам зориг, үнэнч байдлыг нэмэгдүүлж, брэндийн нэр хүнд өсөхөд нөлөөтэй. Мөн олон гүйцэтгэх захирлууд байгаль орчныг хамгаалах, нийгмийн хариуцлагад чиглэсэн зорилтуудад анхаарал хандуулж эхлэв.
3. Ажилтны туршлага, сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавих
Гүйцэтгэх захирлууд ажилтны туршлагыг онцгойлон анхаарч сэтгэл санааны эрүүл мэнд, уян хатан цагийн хуваарь, мэргэжлийн ур чадварын хөгжүүлэх чиглэлд түлхүү хөрөнгө оруулалт хийхээс гадна тэргүүлэгч байгууллагууд ажилчдынхаа ажил, амьдралыг тэнцвэржүүлэх боломжийг эрэлхийлж, ажилтнуудыг өөрт тохирсон орчинд бүтээмжтэй ажиллах боломжоор хангаж байна.
4. Хиймэл оюун ухаан болон өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг ашиглах
Хиймэл оюун ухаан (AI), дотоод мэдээллийн сангийн дүн шинжилгээг нэвтрүүлснээр олон байгууллага өрсөлдөх чадвараа хадгалах боломж үүсч байна. Гүйцэтгэх захирлууд үнэн зөв мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах үйл явцыг сайжруулж, бизнесийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үнэлэх зорилгоор хиймэл оюун ухаан, өгөгдлийн анализд хөрөнгө оруулж эхэллээ.
5. Кибер аюулгүй байдлын бат бөх хүрээг бий болгох
Кибер аюулгүй байдлын эрсдэлүүд өнөөгийн бизнесийн удирдлагын чухал асуудлын нэг юм. Гүйцэтгэх захирлууд байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, тогтмол хяналт, үнэлгээ хийж буй нь цахим аюулгүй байдлыг нэмэгдүүлэхээс гадна байгууллагын нэр хүндийг хамгаалахад чухал үүрэгтэй юм.
6. Байгууллагад дэвшилтэт инновацийн төвүүдийг бий болгох
Байгууллагын шинэ санааг тасралтгүй хөгжүүлэхийн тулд инноваци эсвэл бизнес инкубаторын төв байгуулан үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж байна. Эдгээр төвүүд нь төрөл бүрийн чадвартай багуудыг нэгтгэн, бүтээлч санааг туршиж, зах зээлд шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлэх боломж олгодог.
7. Олон талт байдал, тэгш байдал, хүртээмжийг дэмжих
Гүйцэтгэх захирлууд олон талт байдал, тэгш байдал, хүртээмж нь байгууллагын зайлшгүй шаардлага гэж үздэг. Олон янзын үзэл бодлыг дэмжсэнээр илүү шинэлэг, үр дүнтэй шийдлүүд бий болдог болохыг хүлээн зөвшөөрөх тул байгууллагынхаа хүний нөөцийн бодлогод өөрчлөлт оруулж байгууллагын нэр хүндийг өсгөх, шилдэг ажилтнуудыг татах чиглэлд ажиллаж эхлээд буй.
8. Тогтвортой бизнесийн практик арга барилыг хэрэгжүүлэх
Байгаль орчны тогтвортой байдлыг анхаарах нь өнөөгийн гүйцэтгэх захирлуудын хувьд зайлшгүй шаардлага болсон. Байгууллагууд зөвхөн байгаль орчны сөрөг ул мөрийг багасгаад зогсохгүй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ илүү тогтвортой болгож, байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй санаачилгууд нь тэдэнд нэр хүндийн хувьд давуу талыг олгож байна.
9. Ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэхэд хөрөнгө оруулах
Технологийн хурдтай хөгжлийн улмаас ажилтнуудын ур чадварыг шинэчлэх, хөгжүүлэхэд тасралтгүй хөрөнгө оруулалт шаардлага үүссэн. Гүйцэтгэх захирлууд ажилтнуудад шинэ мэдлэг олгох, салбарын шинэ чиг хандлагад нийцсэн сургалтыг нэвтрүүлэхэд хөрөнгө оруулж байгаа нь байгууллагын дотоод чадавхийг бэхжүүлж, ажилтнуудыг өсөх боломжтой орчинд ажиллуулах нөхцлийг бүрдүүлж буй чухал алхам.
10. Хэрэглэгч төвтэй соёлыг хөгжүүлэх
Хэрэглэгчийн хүлээлт улам өндөр болж байгаа учраас гүйцэтгэх захирлууд хэрэглэгчийн замналыг судалж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд анхаарах болсон. Олон төрлийн сувгаар хэрэглэгчидтэй харилцаж, хувь хүнд тохируулсан болон өгөгдөлд суурилсан шийдлүүдийг ашигласнаар байгууллагууд хэрэглэгчийн итгэлийг олж, урт хугацааны харилцаа тогтоох боломжтой.
Дүгнэлт
Эдгээр стратеги, арга барилууд нь томоохон групп компаниудын шийдвэр гаргах түвшний удирдлагууд бизнесийнхээ өсөлт, тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлж байна. Уян хатан удирдлагын хэв маяг, зорилгод чиглэсэн үйл ажиллагаа зэрэг нь хамгийн амжилттай удирдагчдын шинэчлэлтийн гол хэмжүүр. Дээрх стратегиудыг хэрэгжүүлснээр гүйцэтгэх захирлууд зөвхөн амжилтанд хүрэх төдийгүй, дараагийн үеийн удирдагчдад шинэ чиг хандлага, хэм хэмжээг тогтоох боломжийг бүрдүүлэх юм.